Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Италчууд бидэнтэй хамтран кино хийх санал тавьсан
DOZ энтертаймент студийн захирал СТА Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Та сайхан наадсан уу?
-Сайхаан сайхан. Та бүхэн сайхан наадсан уу.

-Сайхаан. Энэ жилийн наадам бороо хур элбэгтэй сайхан болж өнгөрлөө. Наадмаар та хаагуур баярлав?
-Өө, ах нь хотод хуушуураа идээд бөх, морь хоёроо үзээд дэлгэр сайхан наадлаа даа. Энэ жил тэнгэр хангай их сайхан хураа хайр харамгүй хайрласан сайхан зун болж байна.

-“Хөх толбот хүмүүс” гэж кино чамгүй амжилт дагуулсан бүтээл боллоо. Энэ талаархи таны бодол?
-Манай “DOZ” энтертайментын хийсэн “Хөх толбот хүмүүс”  гэдэг кино маань олон кино наадмуудаар оролцож нилээдгүй амжилт гаргалаа. Бид удахгүй киногоо гадаадын өөр наадмуудад оролцуулахаар бэлдэж байна.

-Манай уншигчдад шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Энэ намраас шинэ кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Киноны зохиол ерөнхийдөө бичигдээд дууссан удахгүй зураг авалтдаа орно. Харин сонирхуулахад, зураг авалтаа Солонгос улсад хийх бодолтой байна. Дараагийн нэг том ажил бол удахгүй Италиас зочид төлөөлөгчид ирж бид бүхэнтэй хамтарч кино төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ төсөл нь үндсэндээ Итал – Монголын хоорондын найрамдалт харилцааг улам баталгаажуулсан кино бүтээл болох учиртай юм. Манай хоёр орон хэдийнээсээ хоорондоо харилцаа холбоотой байсан улс. Марко Поло бол үүний нэг илрэл шүү дээ.
Г. Лхагваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан