Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ж.Алтанцэцэг: Би тэднийг заавал дуул гэж болохгүй шүү дээ

Саяхан гавьяат жүжигчин болж, баяртай яваа Ж.Алтанцэцэгтэй холбогдож “Та битгий уурлаарай” буландаа оруулж, жаахан сандаргасанд өршөөгөөрэй.

-Байна уу. МУГЖ Алтанцэцэг мөн үү?
-Тийм байна. Би байна.
-Сайн байна уу. Таныг “Extacy”хамтлагийн най­ман гишүүнээс өөртөө таа­лагддаггүй гурван охиныг хассан гэх юм. Энэ үнэн үү?
-Сайн. Сайн байна уу. Тийм юм байхгүй ээ, миний дүү. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хэлмээр байна. Манай хүүхдүүд анх “25 дугаар суваг” телевизийн зохион байгуулсан “Making The Band” шоунаас шалгарсан ялагчид. Хамтлаг яагаад гишүүнийхээ тоог цөөлсөн бэ гэхээр нэгдүгээрт охидын маань зарим нэг нь СУИС-д сурдаггүй. Өөр өөр сургуульд, өөр чиглэлээр суралцаж байсан болохоор би тэднийг заавал дуул гэж болохгүй шүү дээ. Тийм биз дээ.
-Эцэг, эхтэй нь мөнгөний асуудлаас болж ам муруйсан гэсэн?
-Дахиад хэлье, би тэднийг шоунд ялсан цагаас нь хойш уран бүтээлд нь тусалсан. Түүнээс биш анхнаас нь би сонгоогүй. Эцэг эхчүүд нь ирээд бид хүүхдүүдийнхээ сонголтыг хүндэтгэж байна. Гэхдээ цаашид амьдрах амьдрал нь энэ биш ээ гээд ярилцаж, тохиролцоод л гаргасан шийд.
-Та хамтлагийн нэг гишүүнээ дуулж чадахгүй байна гээд зодож гэмтээсэн байна, энэ талаар?
-Өө, юу гэж тийм юм байдаг юм бэ. Арай ч дээ, үгүй байлгүй дээ, хэн тэгж байна.
-Мэдээллийн эх  сурвалжийг бид нууцлах ёстой юм аа?
-Тэгвэл мэдэхгүй. Өөрөө тэгж байна гэнэ үү. Наадах чинь хөндлөнгийн дэмий балай хүмүүсийн явуургүй явуулга байх. Ёстой тийм юм байхгүй. Худал, худлаа шүү!!!
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан