Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Playtime”-ыг Японы хамтлаг доргионо
Рок урсгал сонирхогчдын цуваа наймдугаар сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн” тийш чиглэх нь. Тоглолтыг зохион байгуулагчид бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. “Play time”-д жил бүр гадаадын нэг хамтлагийг урьж, оролцуулдаг жишигтэй. Тиймээс энэ удаад Японы “Shoegazing” урсгалаар тоглодог “Taffy” хамтлагийг урьсан гэнэ. Энэ хамтлаг сүүлийн үед хүчээ авч буй чадварлаг уран бүтээлчдээс бүрджээ. Харин наадамд оролцох Монголын хамтлаг, дуучид  долдугаар сарын 25-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой. Одоогоор 50 орчим хамтлаг наадамд оролцож, өөрсдийн тоглолтоо сонирхуулахаар бүртгүүлээд байгаа аж.
Дээрх тоглолтын үеэр “Playtime” зах ч уламжлал ёсоор ажиллах юм байна. Амьд хөгжим сонирхогч залуус уг захаар үйлчлүүлж биедээ шивээс хийлгэх, ховор цомог, хувцас, хэрэглэл худалдаж авах боломжтой. Энэ жил “Playtime” захад наадмын лого ашиглан өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой хүмүүсийг “Hi-Fi” рекордст бүртгэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан