Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол их ирэх болжээ

 Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийхэд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрсэн байна. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж.

Иймд холбогдох яамд, УСУГ, НЗАА, ОСНААУГ, СӨХ болон Мэргэжлийн хяналтын чиглэл хариуцсан улсын байцаагчид нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгээс гарсан саналыг холбогдох яам, газруудад хүргүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан