Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Соёлын тэргүүний ажилтан Ардын жүжигчин боллоо
”Кармен” дуурийн Кармен, “Трубадур” дуурийн Азученагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин болжээ. Дорнод нутгийн уугуул түүнийг Буриад зоны урлаг, соёлын өв хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн саяхан болсон “Алтаргана 2012” наадмын үеэр Буриад улсын Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 2006 онд Буриадын Гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Дуучин Д.Долгормаа тун удахгүй “Алтаргана” наадмын үеэр олны хүртээл болгосон дуунуудыг түүвэрлэн, ном гаргахаар зэхэж байгаа гэнэ. Түүний товхимол 50-60 дуутай байх ба Буриад дууг хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн аж. Тэрээр өөрийнхөө хойч үеэ бэлдэхээр Хөгжим бүжгийн коллежийн Дуулах ур чадварын тэнхимд багшаар ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан