Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Кондолиза Райс загвар өмсөгч болов
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс 57 насандаа “загвар өмсөгчийн карьераа” эхлүүлэв. Тэрээр Америк хөлбөмбөгийн лиг буюу “NFL”-ийн эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн шинэ загварын хувцсыг сурталчлах рекламанд зургаа авахуулжээ. Эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг урамшуулах кампанит ажлын нэг хэсэг болсон энэ сурталчилгааны зурагт хуудсанд Кондолиза Райсаас гадна Серена Уильямс, Мелани Трамп зэрэг амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид ч оролцжээ.
“NFL”-ийн хөгжөөн дэмжигчдийн 45 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байдаг. Гэвч тэднийг хайртай багаа дэмжихээр цэнгэлдэх хүрээлэн зорих үед спортлог атлаа загварлаг хувцаслах боломж тэр бүр байдаггүй учраас эмэгтэй фанатуудад зориулсан спорт хувцсыг тусгайлан гаргаж байгаа аж. 1970-аад оны үед хөлбөмбөгч залуутай сүй тавьж байсан Кондолиза Райсын хувьд “Cleveland Browns” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд багийнхаа тоглолтыг нэг ч удаа алгасч байгаагүй гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс 57 насандаа “загвар өмсөгчийн карьераа” эхлүүлэв. Тэрээр Америк хөлбөмбөгийн лиг буюу “NFL”-ийн эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн шинэ загварын хувцсыг сурталчлах рекламанд зургаа авахуулжээ. Эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг урамшуулах кампанит ажлын нэг хэсэг болсон энэ сурталчилгааны зурагт хуудсанд Кондолиза Райсаас гадна Серена Уильямс, Мелани Трамп зэрэг амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид ч оролцжээ. “NFL”-ийн хөгжөөн дэмжигчдийн 45 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байдаг. Гэвч тэднийг хайртай багаа дэмжихээр цэнгэлдэх хүрээлэн зорих үед спортлог атлаа загварлаг хувцаслах боломж тэр бүр байдаггүй учраас эмэгтэй фанатуудад зориулсан спорт хувцсыг тусгайлан гаргаж байгаа аж. 1970-аад оны үед хөлбөмбөгч залуутай сүй тавьж байсан Кондолиза Райсын хувьд “Cleveland Browns” багийн хөгжөөн дэмжигч бөгөөд багийнхаа тоглолтыг нэг ч удаа алгасч байгаагүй гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















