Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Дэд Ерөнхийлөгчийг босогчдын талд урваагүй гэв
Сирийн босогчид тус улсын Дэд Ерөнхийлөгч Фарук аль Шарааг Башар Аль Ассадаас нүүр буруулан оргож өөрсдийнх нь эгнээнд нэгдлээ гэсэн мэдээг хэдхэн цагийн өмнө тараасан юм. 

Харин аль Шараагийн захиргааны төлөөлөгчид Сирийн телевизээр мэдэгдэл хийхдээ  Дэд Ерөнхийлөгчийг хэзээ ч улсаа орхих бодолгүй байсан гэжээ. Мөн дэд Ерөнхийлөгч нь НҮБ-аас Сирид суух тусгай төлөөлөгчөөр Лахдар Брахимыг томилсон явдлыг дэмиж байгааг мэдэгдсэн байна. 

Гэвч Сирийн босогчид энэхүү мэдээллийг худал гээд, дэд ерөнхийлөгч одоогоор Йордан улсад байгаа гэсэн байна.

Аль Шаараа нь 2006 оноос хойш Сирийн дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд ерөнхийлөгч Башар Ассадын хамгийн үнэнч хамтран зүтгэгчдийн нэгд тооцогддог.

Тодруулга
Сирийн өндөр албан тушаалтнууд босогчид болон барууны эрх баригчдын зүгээс ирж байгаа асар хүчтэй дарамт шахалтын дор босогчдын талд урвасан тохиолдол олон гарсан. Хамгийн сүүлд гэхэд л Сирийн Ерөнхий сайд Рийяд Хижаб босогчдын талд урвасан бөгөөд Засгийн газрын бусад түшмэддээ хандан өөрийнх нь жишээ дагахыг уриалсан мэдэгдэл хийсэн юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан