Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Хятадууд тив алгасагч шинэ пуужин туршив

Хятадууд тив алгасан нисэгч шинэ баллистик пуужин туршсан тухай "Washington free beacon" америкийн засгийн газрын албан тушаалтнуудын илтгэлээс иш татан дурджээ. Df-41 гэсэн тэмдэглэлтэй энэ пуужин нь салдаг цөмийн хошуу бүхий хятадын анхны стратегийн пуужин болох ажээ.

Туршилтыг бүр 7-р сард явуулсан ч тагнуулын мэдээ нь дөнгөж саяхан л ийнхүү олон нийтийн сонорт хүрч байгаа юм байна. Шинэ пуужин нь илүү хөдөлгөөнтэй, илүү оновчтой, илүү холын тусгалтай болохоор цөмийн анхны цохилт өгөх зэвсэг болох боломжтой аж. Хятадын зүгээс америкийн эсрэг пуужингийн довтолгоо хийх эрсдэл энэ мэтээр олон дахин өсөн нэмэгдэж байгаад америкийн арми, тагнуулын албад ихэд түгшиж байна.

Америкийн тагнуулын албад хятадууд шинэ пуужингаа оросын СС-27 хөдөлгөөнт пуужингийн суурин дээр, оросоос худалдан авсан, эсвэл тагнуулууудаа ашиглан хулгайлж авсан оросын технологийг ашиглан бүтээсэн гэж хардаж байна.

Хятадын тал өмнө нь зэвсэглэлдээ аваад байсан арай бага тусгалтай Df-31, Df-31a пуужингуудаа Орос, Энэтхэгийн эсрэг онилсон гэж америкчууд үздэг.  . 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан