Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Хунтайж Уильям живсэн охины амь аварчээ
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям усанд живж, хариугүй амь алдах гэж байсан охиныг аварчээ. Хунтайж Уильям Их Британийн Нисэх хүчинд хайгуул, аврах албаны нисгэгчээр ажилладаг юм.  Түүнийг үүргээ гүйцэтгэж байх үед хүн усанд живсэн тухай дуудлага ирж, хунтайж өөрийн багийнхантай хамт“Далайн хаан” хэмээх нисдэг тэргээрээ ослын газар руу нэг минут хүрэхгүй хугацаанд хүрч очжээ. Тэд Уэльсийн хойд хэсгийн далайн эрэг орчимд осолдоод байсан охиныг найзынх нь хамт аварсан байна. Хунтайжийн амийг нь аварсан охин 16 настай, далайд найзтайгаа хамт сэлж яваад осолдсон аж.  
Хунтайж Уильям Уэльсийн Англисей аралд амьдрах болсноос хойш Уэльсийн нисэх хүчний аврах албанд хүчин зүтгэж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан