Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахуунгүй болсон онгоц зорчигчдоосоо түлшний мөнгө гуйжээ
Францын “Air France” компанийн онгоцоор Парисаас Ливан руу нисч явсан зорчигчид ер бусын хачирхалтай хүсэлт онгоцны ахмадаас хүлээн авчээ. 562 дугаар нислэгийг удирдаж явсан онгоцны ахмад эхлээд Ливаны нийслэл Бейрут хотод байдал тогтворгүй байгаа тул замдаа Сирийн Дамаск хотод түр газардах хэрэгтэй болсныг мэдэгджээ. Гэтэл эмх замбараагүй байдлын хувьд Бейрутаас дор, бүр иргэний дайнтай байгаа Сирид газардах болсон нь онгоц цааш нисэх түлшгүй болсонтой холбоотой байж. Онгоц Дамаск хотод газардсаны дараа ахмад түлшгүй болсон үнэн учраа зорчигчдод хэлж, өөрт байгаа бэлэн мөнгөнүүдээ цуглуулж өгөхийг хүсчээ. Учир нь, олон улсын хориг санкцаас үүдэн Францтай харилцаагаа таслачихаад байгаа Сирийн тал “Air France”-ийн онгоцонд кредит картаар түлш олгохгүй гэж зөрүүдэлсэн байна. Гарах гарцгүй болсон онгоцны ахмад эцэст нь зорчигчдодоо хандаж, тэдний бэлэн мөнгөний боломж хэд байгааг асууж үзжээ. Гэвч хоёр цагийн дараа “Air France”-ийн удирдлагууд зорчигчдоосоо мөнгө авалгүйгээр асуудлыг шийдэж чадсан гэнэ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч онгоцны шатахуун хэдий хэр өртөгтэй байсныг нууцалж буй ч АНУ-ын “ABC” телевизийн мэдээлж буйгаар онгоцыг цэнэглэхийн тулд 17 мянган ам.доллар хэрэгтэй байсан бөгөөд зорчигчдоос нь төдий хэмжээний бэлэн мөнгө цугларахааргүй байжээ. Ямартай ч онгоц Дамаск хотод хоёр цаг саатсаны эцэст зорьсон газраа аюулгүй хүрч очжээ.
2007 ond MIATyn ongots Novosibirskt buugaachihaad bas zorchigchdoos mongo guij moskva orson shd... Haa ochij mongolchuud belen mongotei yavdag yum bil ee D
Францын “Air France” компанийн онгоцоор Парисаас Ливан руу нисч явсан зорчигчид ер бусын хачирхалтай хүсэлт онгоцны ахмадаас хүлээн авчээ. 562 дугаар нислэгийг удирдаж явсан онгоцны ахмад эхлээд Ливаны нийслэл Бейрут хотод байдал тогтворгүй байгаа тул замдаа Сирийн Дамаск хотод түр газардах хэрэгтэй болсныг мэдэгджээ. Гэтэл эмх замбараагүй байдлын хувьд Бейрутаас дор, бүр иргэний дайнтай байгаа Сирид газардах болсон нь онгоц цааш нисэх түлшгүй болсонтой холбоотой байж. Онгоц Дамаск хотод газардсаны дараа ахмад түлшгүй болсон үнэн учраа зорчигчдод хэлж, өөрт байгаа бэлэн мөнгөнүүдээ цуглуулж өгөхийг хүсчээ. Учир нь, олон улсын хориг санкцаас үүдэн Францтай харилцаагаа таслачихаад байгаа Сирийн тал “Air France”-ийн онгоцонд кредит картаар түлш олгохгүй гэж зөрүүдэлсэн байна. Гарах гарцгүй болсон онгоцны ахмад эцэст нь зорчигчдодоо хандаж, тэдний бэлэн мөнгөний боломж хэд байгааг асууж үзжээ. Гэвч хоёр цагийн дараа “Air France”-ийн удирдлагууд зорчигчдоосоо мөнгө авалгүйгээр асуудлыг шийдэж чадсан гэнэ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч онгоцны шатахуун хэдий хэр өртөгтэй байсныг нууцалж буй ч АНУ-ын “ABC” телевизийн мэдээлж буйгаар онгоцыг цэнэглэхийн тулд 17 мянган ам.доллар хэрэгтэй байсан бөгөөд зорчигчдоос нь төдий хэмжээний бэлэн мөнгө цугларахааргүй байжээ. Ямартай ч онгоц Дамаск хотод хоёр цаг саатсаны эцэст зорьсон газраа аюулгүй хүрч очжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.08.22
























