Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Дуулиант хэргийн ялын тогтоолыг өнөөдөр уншина
Хятадын шүүх өнөөдөр маш чухал хэрэг дээр ялын тогтоол унших гэж байна. Энэ бол оны эхнээс хойш Хятадыг шуугиулаад байгаа нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайн үйлдсэн гэх хүн амины хэрэг юм. Их Британийн бизнесмэн Нейл Хейвүүдийг хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдсан Гу Кайлайд ямар ял оноохыг өнөөдөр зарлах ёстой юм.
Хятадын эрх баригч Коммунист намын нөлөө бүхий лидерүүдийн нэг улстөрч Бо Силайн гэр бүл хамтран бизнес эрхэлдэг Нейл Хейвүүд гэгч англи эрийн үхэлд буруутай болж таарснаас хойш дэвших магадлалтай байсан улстөрчийн карьер нь мөхөж, намаасаа хөөгдсөн билээ. Гэвч хэргийн гол эзэн хэмээн олон нийтийн харж байгаа Бо Силай улс төрөөс шахагдсаныхаа дараа нам жим болж, харин түүний эхнэр оронд нь шүүхэд очиж, хүн амины хэрэг хүлээсэн юм. Бизнесмэн Н.Хейвүүдийг архи уусан үед нь хордуулан хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Гу Кайлай хатагтайд шүүхээс бүх насаар нь хорих ял эсвэл цаазын ял оноох байх гэж хэвлэлүүд таамаглаж буй. Гэвч энэ хэргийн гол зангилаа болох Бо Силай яагаад шүүх хурлаас гадуур үлдэж, ял зэмээс мултрав гэдэг олны хачирхлыг хамгийн их төрүүлж байна. Анхнаасаа Бо Силай ажил, албан тушаалтайгаар холбогдон гарч ирсэн атлаа эцэстээ эхнэр нь ял үүрснээр дуусгавар болох гээд байгаа нь ажиглагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм.
Хятадын эрх баригчид Бо Силайг эхнэртэй нь хамт шийтгэвэл энэ хэргээс улбаалан Коммунист намын бусад албан тушаалтны нууц хэрэг илэрч болзошгүй учир эхнэрт нь ял өгөөд энэ хэргийг хаах гэж байна гэсэн яриа ч интернэт хуудсаар өргөн тарж байна. Энэ тухай нэр хүндтэй нийтлэлч, блоггерууд интернэт хуудсаар дамжуулан асуудал хөндсөн нийтлэл олонтаа гаргаж байгаа ч ихэвчлэн эрх баригчдын цензурт орж хаагдаад байна. Тиймээс Бо Силайн гэх нууцлагдмал хэргийн учрыг олон нийт тайлж чадахгүй байсаар өнгөрүүлэх нь бололтой. Ямартай ч, улс төр, бизнесийн өргөн хүрээг хамарсан гэдэг нь тодорхой энэ ээдрээтэй хэргийг Коммунист намын удирдлагууд хэрхэн шийдвэрлэж, аль тийш эргүүлэхийг олон нийт харж, хүлээж байна. Тус хэргийг сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын шүүхээр шийдвэрлэсэн хамгийн дуулиантай хэрэг хэмээн нэрлэж байгаа юм.
Хятадын шүүх өнөөдөр маш чухал хэрэг дээр ялын тогтоол унших гэж байна. Энэ бол оны эхнээс хойш Хятадыг шуугиулаад байгаа нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайн үйлдсэн гэх хүн амины хэрэг юм. Их Британийн бизнесмэн Нейл Хейвүүдийг хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдсан Гу Кайлайд ямар ял оноохыг өнөөдөр зарлах ёстой юм. Хятадын эрх баригч Коммунист намын нөлөө бүхий лидерүүдийн нэг улстөрч Бо Силайн гэр бүл хамтран бизнес эрхэлдэг Нейл Хейвүүд гэгч англи эрийн үхэлд буруутай болж таарснаас хойш дэвших магадлалтай байсан улстөрчийн карьер нь мөхөж, намаасаа хөөгдсөн билээ. Гэвч хэргийн гол эзэн хэмээн олон нийтийн харж байгаа Бо Силай улс төрөөс шахагдсаныхаа дараа нам жим болж, харин түүний эхнэр оронд нь шүүхэд очиж, хүн амины хэрэг хүлээсэн юм. Бизнесмэн Н.Хейвүүдийг архи уусан үед нь хордуулан хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Гу Кайлай хатагтайд шүүхээс бүх насаар нь хорих ял эсвэл цаазын ял оноох байх гэж хэвлэлүүд таамаглаж буй. Гэвч энэ хэргийн гол зангилаа болох Бо Силай яагаад шүүх хурлаас гадуур үлдэж, ял зэмээс мултрав гэдэг олны хачирхлыг хамгийн их төрүүлж байна. Анхнаасаа Бо Силай ажил, албан тушаалтайгаар холбогдон гарч ирсэн атлаа эцэстээ эхнэр нь ял үүрснээр дуусгавар болох гээд байгаа нь ажиглагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм.
Хятадын эрх баригчид Бо Силайг эхнэртэй нь хамт шийтгэвэл энэ хэргээс улбаалан Коммунист намын бусад албан тушаалтны нууц хэрэг илэрч болзошгүй учир эхнэрт нь ял өгөөд энэ хэргийг хаах гэж байна гэсэн яриа ч интернэт хуудсаар өргөн тарж байна. Энэ тухай нэр хүндтэй нийтлэлч, блоггерууд интернэт хуудсаар дамжуулан асуудал хөндсөн нийтлэл олонтаа гаргаж байгаа ч ихэвчлэн эрх баригчдын цензурт орж хаагдаад байна. Тиймээс Бо Силайн гэх нууцлагдмал хэргийн учрыг олон нийт тайлж чадахгүй байсаар өнгөрүүлэх нь бололтой. Ямартай ч, улс төр, бизнесийн өргөн хүрээг хамарсан гэдэг нь тодорхой энэ ээдрээтэй хэргийг Коммунист намын удирдлагууд хэрхэн шийдвэрлэж, аль тийш эргүүлэхийг олон нийт харж, хүлээж байна. Тус хэргийг сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын шүүхээр шийдвэрлэсэн хамгийн дуулиантай хэрэг хэмээн нэрлэж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















