Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Найруулагч Райдл Скотын дүү Тони Скот нас баржээ
Алдарт найруулагч Райдл Скотын дүү найруулагч, продюссер Тони Скот 68 насандаа таалал төгсчээ. Түүнийг Лос Анжелос хотын Винкент Томас гүүрнээс үсэрч амиа егүүтгэсэн тухай Лос-Анжелосын цагдаагийн газар мэдээллээ. Өнгөрсөн шөнө 00.35 минутын орчимд гүүрнээс хүн үсэрсэн тухай 911-т дуудлага ирсний дараа аврах багийнхан болон цагдаа нар Тони Скотын цогцсыг хэдэн цагийн дараа гаргаж авжээ. Эргийн хамгаалалтын эргүүл түрүүч Женнифер Осбум мэдэгдэхдээ гүүрний ойролцоо байдаг автомашины зогсоолд байсан Тоёота загварын машинаас Тони Скотын амиа хорлох тухай зурвас олдсон гэнэ. Тони Скот "Топ Ган" "Беверли Хилсийн цагдаа II" зэрэг кинонуудыг найруулж байсан бөгөөд "Toп Ган" кино нь 1986 оны шилдэг бүтээлийн нэг болж байсан юм. Тэрээр 1944 оны зургадугаар сарын 21-нд мэндэлсэн, 1994 онд жүжигчин Донна Скоттой гэрлэж хоёр ихэр хүүтэй болж байсан юм.

0 Сэтгэгдэл