Билгийн

Доллар (USD)

2839.0

Улаанбаатар

+20°C
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
Палеонтологийн олдворыг устгасаар...

Хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн байгальд үлдээсэн мөрөөр албан өрөөнийхөө ширээг гоёсон сумын Засаг дарга, чулуужсан өндгийг хэд хэдээр нь цуглуулж элсээр хучин, жуулчдад үзүүлж мөнгө авдаг гэр бүлийн тухай, үлэг гүрвэлийн толгойн ясыг улсын хилээр гаргахыг завдсан хүнийг ердөө 50 мянган төгрөгөөр торгоод явуулсан тухай асуудлыг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд хөндлөө. 

Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт орших Шар цав олдворт газарт буй үлэг гүрвэлийн мөр, чулуужсан өндөг, яс гээд  палеонтологийн ховор олдвор ингэж хүний гараар сүйдэж буйг иш татсан баримт гэрчилнэ. Палеонтологийн үнэт олдворыг хадгалах, хамгаалах нь ч хангалтгүй. Хууль бусаар малтаж авсан, худалдсан, улсын хилээр гаргахыг завдсан гэх мэт буруутанд тооцох хариуцлага бага байна. Монголоос гаралтай “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан нь ч нэг хэсэг олны анхаарлыг татсан. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл оролцож, үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь авчрахаар болоод буй.

Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан өчигдөр Иргэний танхимд түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа, палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, манай улсад хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, мэргэжлийн хяналт, цагдаа, гаалийнхан гээд холбогдох албаныхан ярилцсан юм. 

Хэлэлцүүлгийн үеэр гаалийн байгууллагын төлөөлөл “Хилээр палеонтологийн олдвор хууль бусаар гаргах явдал сүүлийн жилүүдэд гараагүй харин албан ёсны бүрдүүлэлттэй 61 олдворыг судалгаа, сурталчилгааны зориулалтаар ашиглахаар гаргасан байгаа. Гэхдээ эдгээр олдворыг хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Соёлын өвийн тухай хуульд зааснаар бол хоёр жилийн хугацаатайгаар олдворыг гадаад руу гаргаж болно гэсэн бол Гаалийн тухай хуульд нэг жил гэж заасан байдаг аж. Тиймээс үүнийг Гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр хугацааг нь сунгаж асуудлыг шийдвэрлэдэг. Дээрх 61 олдворын гадаадад байх хугацааг энэ замаар сунгасан гэнэ.

Ц.Цэндсүрэн:Олдвор бүртгэдэг байгууллага Палеонтологийн төвөөс өөр байхгүй



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Соёлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэндсүрэнтэй палеонтологийн олдворын талаар ярилцлаа.

-Палеонтологийн олдворыг хам­гаалах эрх зүйн орчин хэр байгаа вэ. Цаашид хэрхэн өөрчилбөл зохистой юм бол?
-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Энэ нь зөвхөн палеонтологийн олдворт хамаатай биш юм. Цаашид Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн тухай хууль, Номын сангийн тухай хууль, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тухай хууль, Биет бус дурсгалын тухай хууль гээд соёлын багц хууль бий болгох хэрэгтэй байна.
-Гааль, цагдаа, мэргэжлийн хяналт гээд холбогдох бүх байгууллага шалгаж, хянадаг ч палеонтологийн олдвортой холбоотой зөрчил дутагдал яагаад арилахгүй байна вэ. Үүний шалтгаан нь юу вэ?
-Хууль бус малтлага хийлээ гэхэд хуулиар хүлээлгэдэг хариуцлага нь маш сул байгаатай холбоотой. Тухайлбал, тагнуулынхан хэдэн жилийн өмнө Тарбазаурын том толгойг малтаж авсан хүнийг барьж шалгасан. Гэтэл хэрэг нь прокурорын шатанд очоод хилээр гаргаагүй байсан гээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн байх жишээтэй.
Уг нь, хууль бус малтлага хийхэд хэрэглэсэн зүйл, машин зэргийг нь хураах тухай хуульд зохицуулалт оруулах шаардлагатай байгаа юм. Тэр олдвор, дурсгал хэзээ ч дахин давтагдахгүй. Ашиг хонжоо хайсан хүмүүсийн гараар соёлын ховор нандин олдвор устаж байна. Тиймээс үүнтэй дүйцэхүйц хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох хэрэгтэй. Эрүүгийн хуульд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
-Хууль бусаар малтлага хийсэн, палеонтологийн олдвор сүйтгэсэн тухай тоо судалгаа байдаг уу?
-Манай байгууллагаас 2006 онд хууль бус малтлагын талаар улсын хэмжээнд шалгалт хийсэн. Тухайн үед археологийн 100 гаруй малтлага хууль бусаар хийсэн байна гэсэн дүн гарч байлаа. Сүүлд Соёлын өвийн төвөөс судалгаа хийхэд зүүн таван аймгийн 5000 гаруй булшийн 800 нь сүүлийн 15 жилд малтагдсан байна гэсэн дүн гарсан байх жишээтэй.  
-Иргэд археологи, палеонтологийн олдвор олох нь их байдаг. Зарим нь үүнийгээ ховор, үнэт олдвор гэдгийг мэддэггүй байхад зарим нь бусдад борлуулж ашиг хонжоо олдог. Олсон олдвороо холбогдох байгууллагуудад тушаасан тохиолдол хааяа нэг дуулддаг. Олдвор олсон иргэдэд өгдөг урамшуулал бага байгаа нь палеонтологийн олдвор бусдын гарт ороход нөлөөлж байна гэх хүн ч бий. Энэ тухайд?
-Манайд иргэдээ урамшуулах тог­толцоо бий. Иргэдийг урамшуулж ч байсан. Сүхбаатар аймгийн Онгон сумаас хүрэл тогоо олсон хүмүүсийг урамшуулсан удаа бий.
Гэхдээ урамшууллын хэмжээ бага гэдэгт санал нийлнэ. Хамгийн гол нь, иргэд тухайн олдвороо олоод жил, бүр хоёр жилийн дараа холбогдох байгууллагад хандах явдал байна. Тиймээс хуульд урамшууллын асуудлыг тодорхой тусгах хэрэгтэй. Хууль бус малтлагын тухай мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулъя. Энэ нь, хууль бус малтлагыг зогсоох нэг хөшүүрэг болно. Хууль бусаар малтлага хийж олдсон олдвор хаанаас олдсон нь тодорхойгүй болж, мэдээлэл байхгүй болдог.  
-Одоогийн мөрдөж буй хуульд иргэд хэнд, хэрхэн мэдээлэл өгөх нь бүрхэг тусгагдсан гэх юм билээ?
-Хуульд мэдээллийг Засаг даргад өгнө гэж заасан. Засаг дарга долоо хоногийн дотор Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа. Шинэ хуулийн төсөлд 24 цагийн дотор мэдээлнэ гэсэн заалт оруулсан юм билээ.
-Манайхан археологи, палеон­тологийн олдворыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийдэг юм уу?
-Соёлын өвийн тухай хуульд олдвор олсон бол жилийн дотор бүртгүүлэх ёстой гэсэн заалт бий. Археологи, палеонтологийн аль ч олдворыг бүртгэх ёстой. Соёлын өв хадгалж байгаа тухайн байгууллага бүртгэл мэдээллийн сантай байна. Тухайлбал, МУИС Археологийн музейтэй. Бүртгэл хөдөлдөг. Гэхдээ яг мэргэжлийн, нарийвчилсан сан Палеонтологийн төвөөс өөр газарт байхгүй.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
bi 1920 oni vyed hytatuud nuusan 12 vher tereg erdnes bga gazar medne hamt uhah esvel horong oruulah hvn haij bn 100% batalgaatai shvv 88709492 zalgaa
bi 1920 oni vyed hytatuud nuusan 12 vher tereg erdnes bga gazar medne hamt uhah esvel horong oruulah hvn haij bn 100% batalgaatai shvv 88709492 zalgaa
bi 1920 oni vyed hytatuud nuusan 12 vher tereg erdnes bga gazar medne hamt uhah esvel horong oruulah hvn haij bn 100% batalgaatai shvv 88709492 zalgaa
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан