Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ө.Энхтүвшин:Өндөржүүлэн бэлэн байдлын дэглэмийн хугацааг 6 дугаар сарыг дуустал сунгах нь зүйтэй

Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар Төрийн ордны "Б" танхимд болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож буй. Хурлаар хягзаарлалтыг сунгах эсэх асуудлыг хөндөж байгаа юм.

Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улсад 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн ч 33 хүнийг эдгээж дараагийн шатны хяналт руу шилжсэн. 108 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ хугацаанд манай онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид маань үнэхээр сайн байлаа. Үүний үр дүнд манай улс дотооддоо халдварыг алдаагүй. Өнөөдрийг хүртэл 16000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

УОК нийтдээ 21 удаа хуралджээ. 8 удаа эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Ингэхэд маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Хурлаас гарсан шийдвэрүүд үр дүнгээ өгсөн. Урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч чадсан. Боловсролын байгууллагуудын танхимын сургалтуудыг зогсоож, олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарласан. Бүхий л баярыг тэмдэглэн өнгөрүүлээгүй. Бараа материалыг хилийн боомтуудаар ариутган халдваргүйжүүлж нэвтрүүлсэн байгаа.

Энэхүү халдвар 216 улс орны нутаг дэвсгэрийг хамарч, 346 мянга гаруй хүний амийг авч одоод байна. Тиймээс бид тайвшрах болоогүй. Хөрш орон болох ОХУ тун хэцүү нөхцөл байдалд байна. Хятад улсын байдал тогтворжиж байгаа ч гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд гарсаар байна.

Энэ халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүсийн давтан шинжилгээ эерэг гарах тохиолдлууд нэмэгдсээр байна. Ийм учраас өндөржүүлэн бэлэн байдлыг дэглэмийг 6 дугаар сарын 30-нийг дуустал сунгах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

4 Сэтгэгдэл
Зөв шийдвэр шүү.
Sungah ni zow
Хуцаад бгаарай хөгшин төгцөг юу гээд солиороод бга пизда. Монголоос хүүхдээ зайлуулчихаад олон юм хуцаарай
зѳвѳѳ сунгах нь дээр
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10