Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлэх “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийн чиглэл, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хамтран ажиллахаар болов.Хамтын ажиллагааны үр дүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх юм.

Төслийн санхүүжилтийг нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлэхээр зорьж байна.Багануурын уурхайг түшиглэн байгуулах уг үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82–84 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр тооцоолжээ. Төслийн удирдлагыг нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” компани хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох бөгөөд төслийн хэрэгжилтийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК хариуцах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан