Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэвч гэр бүлийн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага байсаар байна.

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин холбогдох албаныхны хамтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрнуудад ажилласан.
Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.


Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 15 хохирогчыг хүлээн авах хүчин чадалтай. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай хүүхдээс эхлээд нийт есөн хүүхэд байв.
Энэ үеэр ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байршуулж үйлчилгээ үзүүлдэг ч жил хүртэлх хугацаанд байршдаг тохиолдол ч цөөнгүй байдаг. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаашралтай байдгаас тухайн хохирогчыг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байршуулдаг” гэлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Нэгдүгээрт хүүхэд хамгаалах төвүүдэд ажиллах орон тооны мэргэжилтнүүдийн стандартыг тогтоож өгөх ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоонууд байх ёстой. Мөн улсын хэмжээнд тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй” гэлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсаны дараа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгийг Улсын Онцгой комисст ард иргэдээс цугласан хандиваас гаргахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10