Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Samsung” компани Apple-ийн смартфоныг хуулбарласныхаа төлөө нэг тэрбум ам.доллар төлөх ёстой болов
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосегийн шүүхээс БНСУ-ын “Samsung” компанийг зохиогчийн эрхийн хууль зөрчиж, “Apple” –ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, 1,05 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. “Samsung”-ийн зарим смартфон, тухайлбал Galaxy S 4G загварын утас нь “Apple”-ийг бүтээгдэхүүн iPhone-ий гадаад үзэмж болоод дүрс, текстээ үзүүлэх хэлбэрийг нь дуурайсан, гараараа дүрс текстийг томруулах үйлдлийг нь хуулбарласан гэх мэт шалтгаанаар зохиогчийн эрх зөрчсөн гэж үзжээ. Нэгэнт шүүхээс “Samsung”-ийг буруутай гэж үзсэн тул өрсөлдөгч компанийнхаа хохиролыг барагдуулах ёстой хэмээн тэрбум ам.долларын торгууль бичжээ. Энэ нь “Apple”-ийн нэхэмжилсэн 2,5 тэрбум ам.долларын хагастай нь ч тэнцэхгүй боловч “Samsung” компанийн хувьд хүнд цохилт болоод байна. Тус компани АНУ-ын шүүхийн шийдвэрийг “Зохиогчийн эрхийн хуулийг ашиглаж смартфоны зах зээлд ганцхан компанид ноёрхлоо тогтоох гэсэн хэрэг” хэмээн үзэж, давж заалдана гэдгээ мэдэгдлээ. “Samsung” компани мэдэгдэлдээ “Энэ шүүхийн шийдвэрийн улмаас америкчууд шинэчлэл дэвшил үгүй, өндөр үнэтэй, цөөн тооны сонголттой л үлдэх болно” гэж дурджээ.
Смартфоны зах зээлийн тал хувийг хуваан эзэмшдэг дээрх хоёр компани зохиогчийн эрхийн асуудлаар хэдэн жилийн өмнөөс бие биенээ ээлжлэн шүүхэд өгсөөр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд БНСУ-ын шүүхээр мөн тэдний гомдлыг авч хэлэлцээд, хоёулаа зохиогчийн эрхийг зөрчин, тус тусынхаа бүтээгдэхүүнээс хуулбарласан байна гэж үзээд хоёуланд нь торгууль ногдуулсан юм. Гэхдээ тус шүүхийн шийдвэрээр “Samsung”-ийн төлөх торгууль нь илүү гарсан юм. Их Британийн шүүхэд ч тус компанийн зохиогчийн эрхийн тухай гомдол хүлээн авсан бөгөөд саяхан хэрэгсэхгүй болгож, хаасан билээ.
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосегийн шүүхээс БНСУ-ын “Samsung” компанийг зохиогчийн эрхийн хууль зөрчиж, “Apple” –ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, 1,05 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. “Samsung”-ийн зарим смартфон, тухайлбал Galaxy S 4G загварын утас нь “Apple”-ийг бүтээгдэхүүн iPhone-ий гадаад үзэмж болоод дүрс, текстээ үзүүлэх хэлбэрийг нь дуурайсан, гараараа дүрс текстийг томруулах үйлдлийг нь хуулбарласан гэх мэт шалтгаанаар зохиогчийн эрх зөрчсөн гэж үзжээ. Нэгэнт шүүхээс “Samsung”-ийг буруутай гэж үзсэн тул өрсөлдөгч компанийнхаа хохиролыг барагдуулах ёстой хэмээн тэрбум ам.долларын торгууль бичжээ. Энэ нь “Apple”-ийн нэхэмжилсэн 2,5 тэрбум ам.долларын хагастай нь ч тэнцэхгүй боловч “Samsung” компанийн хувьд хүнд цохилт болоод байна. Тус компани АНУ-ын шүүхийн шийдвэрийг “Зохиогчийн эрхийн хуулийг ашиглаж смартфоны зах зээлд ганцхан компанид ноёрхлоо тогтоох гэсэн хэрэг” хэмээн үзэж, давж заалдана гэдгээ мэдэгдлээ. “Samsung” компани мэдэгдэлдээ “Энэ шүүхийн шийдвэрийн улмаас америкчууд шинэчлэл дэвшил үгүй, өндөр үнэтэй, цөөн тооны сонголттой л үлдэх болно” гэж дурджээ.Смартфоны зах зээлийн тал хувийг хуваан эзэмшдэг дээрх хоёр компани зохиогчийн эрхийн асуудлаар хэдэн жилийн өмнөөс бие биенээ ээлжлэн шүүхэд өгсөөр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд БНСУ-ын шүүхээр мөн тэдний гомдлыг авч хэлэлцээд, хоёулаа зохиогчийн эрхийг зөрчин, тус тусынхаа бүтээгдэхүүнээс хуулбарласан байна гэж үзээд хоёуланд нь торгууль ногдуулсан юм. Гэхдээ тус шүүхийн шийдвэрээр “Samsung”-ийн төлөх торгууль нь илүү гарсан юм. Их Британийн шүүхэд ч тус компанийн зохиогчийн эрхийн тухай гомдол хүлээн авсан бөгөөд саяхан хэрэгсэхгүй болгож, хаасан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
kkk
en tusam ni samsung awna da.. kkk
2012.08.26




















