Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРАНД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛНА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээр 1500 өрхийг орон сууцжуулах юм.
Өнөөдөр ажлын хэсгийн гурав дахь удаагийн хамтарсан хурал боллоо. Шадар сайд Ө.Энхтүвшин богино хугацаанд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн байртай болгох ажил үр дүнтэй хурдацтай явж байгаад ажлын хэсгийнхэнд талархал илэрхийллээ.


Тэрээр “Үе шаттайгаар зохион байгуулна. Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” гэв.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Одоо бидэнд үндсэн хоёр ажил байна. Ашиглалтад орсон байраа бүртгэлжүүлэх, иргэдэд нээлттэй онлайн үзэсгэлэн зохион байгуулах. Мөн КОВИД-19 халдварын өндөр эрсдэлд ажиллаж буй, байранд орох албан хаагчдаа бүртгэж тодорхой болгох” хэмээв.
Албан хаагчид ашиглалтад орсон байрнаас сонголтоо хийх, материалаа бүрдүүлэх зэрэг ажил их, хугацаа бага байгаа тул Шадар сайд ажлын хэсэгт ажлаа түргэвчлэхийг үүрэг болгов.


Тэрээр зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоон барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй, ипотекийн зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэдгийг анхааруулсан юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан