Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд өнөөдөр байранд орох БАТЛАМЖ-аа гардан авна

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” хэмээн ярьж байсан билээ.

Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдөр 16:00 цагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан БАТЛАМЖ гардуулах аж.

7 Сэтгэгдэл
Yrn ygd ng gerin 2 2ula toriin alnn haagc bol bair ogc blhgu gj yrn l toriin albn haagc bh hetsu?
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албан хаагчдад байр өгөхийг хүсье.
Tsagdaa naraa joohon ch gesen harj uzeesei hamag muu muuhaig ni l hiihiin harj uzej bgaa ym neg ch alga ydaj tsalin mongiig ni torguul hiisengui geed haschihiin bid chini or zeeltei ur huuhedtei hetsuu bna shdee
Уул уурхайд ажиллаж байгаа эмч нар ч бас сэжигтэн болон голомттой шууд харьцахаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа шүү.Ер нь эмнэлэгийн тусламж үзүүлж бгаа бүх л местүүд нь тухайн голомттой шууд харьцаж ажилдаг учраас эмнэлэгийн бүх ажилчид л эрсдэлд байнга байдаг шүү.Тийм учираас эмнэлэгийн орон байргүй ажилчдаа дэс дараалалтай орон байртай болгоорой.
Hiliin mergejiliin hynaltiinhand ehnii eeljind bair oh heregtei .vneheer hvnd nohtsold ajllaj.achaa teever hvn teevert ehnii eeljind tulj ajilj bga hvmvvs shvde
Батламжаа авчаад байраа дараа нь сонгох юм уу шууд түлхүүрээ гардаж авах юм уу
Хил дээр хамгийн түрүүн өвчинтэй нүүр тулан иргэдийг хүлээж авч ялган ХӨСҮТ д хүлээлгэн өгч бгаа МХГ ын эрүүл ахуйн улсын байцаагчдыг хамруулмаар бна. Эдний гавъяагаар вирус тархаагүй бна шүү дээ
Хамгийн их уншсан