Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав.

КОВИД19-ын халдварт цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ.

Иймд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хоёрдахь багцын хэрэгжилтийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрхи төслийг боловсруулсан юм. Нийт 26.4 сая ам.долларыг 40 жилийн хугацаанд эргэн төлөхөөр нэн хөнгөлөлттэй нөхцлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохиролцож, АХБ-аас санхүүжилт авахаар ийнхүү шийдвэрлэлээ. Тус төсөл нь УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хурлаар соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих юм.

Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10