Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ, БУГАТ СУМДАД БАГА ОВРЫН ОНГОЦ НИСГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу "Геосан" ХХК-ийн "ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В" бага оврын онгоц нисгэж эхэллээ.

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.

"Цесна Гранд Краван 208В" онгоц нь 12 хүний суудалтай, 8340 м өндөрт 341 км/цагийн хурдтай, 1700 км алслалттай ниснэ.

Бага оврын онгоц нисэж эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна.

Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10