Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ерөнхиий сайд У.Хүрэлсүх сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд морин цагт очиж, УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгөв.

Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1,300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш сайн байгааг харуулж байна гэж хэсгийн хорооны дарга онцолж байв.

УИХ-ын 2020 оны сонгуулийн БЗД-ийн 23 дугаар тойрог нь нийт 53 хэсгийн хороотой бөгөөд 381 иргэний саналыг зөөврөөр авсан бол нийт 112,083 иргэн санал өгөхөөс 12:00 цагийн байдлаар 24,564 нь саналаа өгч 21 хувийн ирцтэй байгаа аж.

Монгол Улсын Ерөнхиий сайд У.Хүрэлсүх саналаа өгснийхөө дараа ард иргэд болон сонгогчиддоо хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10