Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
 Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр жавхаат цэргийн алба хаагчид Улаан талбайд алхлаа

 Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй коронавирусийн цар тахлаас үүдэж Ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалыг хойшлуулж энэ сарын 24-ний өдөр болгоод байсан юм.

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд өнөөдөр болсон энэхүү цэргийн ёслолын жагсаалд Монгол, Хятад, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан зэрэг 11 орны цэргийн алба хаагчид оролцжээ.

Манай улсаас БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн 31 офицер, 44 ахлагч оролцов.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар Улаан талбайд цэргүүдээ удирдан алхжээ.

Монгол Улсын Төрийн далбааны тугчнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Ганболд, хамгаалагчаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарсүрэн, ахлагч Н.Нямдаваа нар тус тус томилогдон ажилласан байна.

Тус ёслолын жагсаалд оролцсон цэргийн алба хаагчдыг 180 гаруй цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан бөгөөд найман цэргийн алба хаагч өмнө нь ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалуудад оролцож байсан туршлагатай аж.

1945 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаан талбайд ялалтын баярын анхны цэргийн ёслолын жагсаал болж байсан түүхтэй аж. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр жавхаат 75 цэргийн алба хаагч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Улаан талбайд хоёр дахь удаагаа алхлаа.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10