Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
“ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОН”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажилтай газар нь танилцаж байгаа билээ. Тэр дундаа хөрөнгө, тендер, санхүүжилтээс үүдэн олон жилийн хугацаанд царцсан барилга, бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Энэ удаад Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хотхоны үйл ажиллагаатай танилцсан. Гашуунсухайтын боомтын наахна болон Тавантолгойн уурхайн орчимд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хоёр цогцолбор барьж буй аж. Үүний нэг нь “Тээвэрчдийн хотхон” бөгөөд “Гандирс” компанийнхан барьж байсан ч санхүүжилт нь зогссоноос ажил урагшлахгүй болжээ. Зочид буудал, хоолны газар, авто зогсоол, халуун ус, үйлчилгээний төв, захиргаа, банк, эмнэлэг, жолооч нарын байр бүхий хотхоныг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барьж буй юм. “Тээвэрчдийн хотхон” төслийн ахлах нярав Д.Саранчимэг “Манайх барилгын материалаа аргалаад татаж, ажлаа зогсоохгүйн төлөө хичээж байна. Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нар амарч, усанд орж, хооллох зориулалттай энэ хотхоны ажлыг урагшлуулах хэрэгтэйг онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10