Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо

1 Сэтгэгдэл
Бусадтай нь яагаад уулзаргүй бгаан, нөгөө нам бус ард түмний бэлэг тэмдэг хаана бна, ингэж ард түмнээ алагчлах байсийм бол яах гэж ер ч болсийн, эб - с ялгарах юм алга, улс төрийн соёлгүй иймэрхүү юмнуудаас болж энэ Монгол улсын төр ямар ч хүндлэгдэхгүй болсийм, Энэ Элбэгдоржоос эхэлсэн, ийм бүдүүлгүүд өөрсдөө төрөөс зайл даа
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10