Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  07 дугаар сарын 29-нд товлов

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарласан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10