Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
 ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрх газрын дэд дарга У.Бямбасүрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгснөөр Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо.

Н.Анхбаяр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог. Өөрөөр хэлбэл энэ нь улс төрийн албан тушаал биш юм.

Төрийн албаны зөвлөл энэ сарын 20-нд цахим хуудсандаа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын дараах зарыг байрлуулжээ.

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:

−Монгол Улсын иргэн байх;
− Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
−Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
−Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
−Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
−Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа цахимаар ирүүлэШалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
  • Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд төрийн удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

  • Ангилал зэрэглэл: Төрийн тусгай, ТТ-18
  • Боловсрол: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Салбарын чиг үүргийн үндсэн мэргэжил: - олон улсын харилцаа, олон улс, орон судлал олон улсын эрх зүй; эрх зүй.
  • Бусад мэргэжил: - эдийн засаг; улс төр судлал; бизнесийн удирдлага.
  • Мэргэшил: Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; - Олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, олон улсын эрх зүй, олон улс судлал, улс төр судлал, төрийн захиргааны удирдлага, бизнесийн удирдлагын нэг чиглэлээр мэргэшсэн байх.
  • Туршлага: Дипломат албанд 16-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн болон түүнтэй адилтгах албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх
  • Бусад: Салбартаа хүний эрхийн стандартуудыг хэрэгжүүлэх; технологийн шинэ эрин үе дэх хөгжлийн бодлого, технологийн инноваци удирдлагыг салбартаа хэрэгжүүлэх; салбартаа цахим үйлчилгээ, шинэ арга барилыг нэвтрүүлэх; салбартаа оролцогч талуудын олон талт байдлыг зохицуулах; салбарын удирдах түвшинд багаар хамтарч ажиллах; хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх; салбартаа мэдээллийг шуурхай солилцох соёл төлөвшүүлэх.

Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалт зохион байгуулах газар цагийг жич зарлана. Үүнд:

1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Удирдан зохион байгуулах чадвар;

6. Манлайлах чадвар;

7. Багаар ажиллах чадвар;

8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан