Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Элчин сайд Ш.БАТЦЭЦЭГ Кубын Гадаад худалдааны яамны дэд сайдтай уулзав

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Кубын Гадаад худалдааны яамны дэд сайд, хатагтай Дебора Ривас Саавератай уулзав. Уулзалтад кубын талаас тус яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ази, Номхон далайн худалдааны асуудал хариуцсан газрын удирдлага нар оролцов.

Уулзалтын үеэр Монгол-Кубын харилцааг эдийн засагжуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцааг бэхжүүлэх, Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт, тэргүүлэх чиглэл, боломж, бололцооны талаарх мэдээллийг монголын бизнес эрхлэгчдэд түгээх чиглэлээр хамтран ажиллах, холбогдох уулзалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах тухай санал солилцож, уулзалтын мөрөөр хэд хэдэн ажил зохион байгуулах талаар санал нэгдэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10