Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
 Чехэд байгаа монгол иргэдийг авчирна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав. Элчин сайд И.Бродский Чех Улсын Гадаад хэргийн сайд Т.Петржичекээс илгээсэн баярын захидлыг Н.Энхтайван сайдад гардуулан өгөв.

Чехэд байгаа монгол иргэдийг Чех Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 8 дугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч байгаад Гадаад харилцааны сайд талархал илэрхийлээд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжүүлэн ажиллах талаар ярилцав. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулах болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар  санал солилцов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл болон мөсний хоккейн спортын битүү дээвэртэй ордон барих төслийн талаар ярилцлаа.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10