Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
 Ийржи Бродский: 4 дүгээр сарын 10-нд уг нислэгийг санал болгосон, Чехээс ирсэн охинтой энэ нислэг огт холбоогүй

Автомашинд 20 гаруй хоног дайгдаж Чех улсаас эх орондоо ирсэн охины дуулианаар Чех улс манай 170 иргэний онгоцны зардал, тусгаарлах байрны хөлсийг хариуцах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ.

Тэгвэл энэ сарын 10-нд ирэх нислэгт Чехээс ирсэн охинтой холбоогүй гэдгийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр "Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой огт холбоогүй бөгөөд Чехийн Засгийн Газар дөрөвдүгээр сарын 10-нд уг нислэгийг санал болгосон болно" хэмээн бичсэн байна.

Ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах болсон. Үүний дотор Чех улс багтаж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-ны өдөр Прага-Улаанбаатар чиглэлийн нислэг хийгдэх юм.  

Уг нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 100 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа" хэмээн хэлж байв.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10