Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ХНХЯ: Хүүхэд хамгааллын чиглэлд АНУ-тай хамтарч ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо.

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд хурцдаж байгааг дурдаад “Бид өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Үүний нэг нь хүүхэд хамгааллын асуудал. Хүүхэд хамгааллын компакт гэрээний дагуу хэрэгжүүлэгчийг шалгаруулан, санхүүжилт олгох ажлыг Төрийн департмент хийж байгаа. Би Филиппинд яг адил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ асуудал олон салбарыг хамарсан бөгөөд зохицуулалт зохион байгуулалтыг зөв хийх нь чухал” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, манай улсад хөдөлмөр эрхлэлт гол асуудал болоод байгааг онцлоод нийгмийн хамгаалал илүү зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстойг дурдав. Мөн Монгол Улсад ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувьтай байна. Үүний тэн хагас нь хүүхдүүд. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Америкийн Нийгмийн хамгааллын байгууллагатай холбогдсоноо дуулгав. Хариуд нь манай улс тэдний хуулийн дагуух орнуудын жагсаалтад хамрагдвал Монгол Улсын иргэд нийгмийн хамгаалал авах боломжтой гэж тайлбарласан байна. Тиймээс бид холбогдох материалыг хоёр удаа хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаагаа танилцуулсан юм.

Эх сурвалж: ХНХЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан