Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сурах Монгол оюутны тоо нэмэгдэж байна

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсад Унгар Улсаас суугаа Элчин сайдын хэргийг хамаарагч, доктор, хатагтай Обрушанский Борбалатай

“Бид дипломат харилцааны ойд зориулж уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн танилцуулга гээд олон ажил төлөвлөсөн. Эдгээрээс заримыг нь эхлүүлж байсан ч дэлхий нийтийг хамарсан “COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас болж ихэнх нь хойшилсон. Манай ЭСЯ нийслэл Улаанбаатар хотод "Унгарын нэг өдөр" танилцуулах өдөрлөг зохиож Унгарын соёл, боловсрол, хоол, хүнсний бараа зэргийг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн олон улсын бага хурал зохион байгуулна. Гэхдээ яг хэзээ зохион байгуулахыг тахлын халдварын нөхцөл байдлаас хамаараад сайн мэдэхгүй байна.  Энэ оны 10-11 дүгээр сарын үед зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна дипломат харилцааны 70 жилийн ойд зориулах гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харуулсан баримтат кино хийж байгаа.Хоёр орны хоорондох худалдаа, эдийн засгийн эргэлт маш бага буюу жил бүр 10 сая ам.долларынхудалдааны эргэлттэй байна.  Үүнийг нэмэх хүсэлтэй байгаа. Хоёр улсын хуучны хамтын ажиллагаан дээр суурилсан Биокомбинатын үйл ажиллагааг сэргээх төсөл хэрэгжиж байна. Үүнээс өөр төсөл хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаа. Төлөвлөж бэлтгэж буй зүйлүүд ч бий. Үүнээс гадна Унгараас маш олон бизнес мен, ажил хэргийн хүмүүс Монгол орныг сонирхож байна. Энэ талаар бид бизнесийн судалгааны ажил хийж байгаа” гэж мэдээлжээ.Мөн тэрбээр “Монголд Унгар хэлний тэнхим нээхээр болсон. Боловсролын салбарт хоёр орны хамтын ажиллагаа хэвээр үргэлжилж, Монгол оюутнуудыг манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургаж байгаа. Унгар улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum"-ын ээлжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, энэ жил 760 гаруй монгол залуус бүртгүүлж, 200 оюутан хамрагдаад байна. Үүнээс гадна Унгар хэлний сургалт явуулах үйл ажиллагаа идэвхижиж эхэлсэн. МУИС-ийг түшиглэн Унгар хэлний сургалт явуулах факультет буюу тэнхим нээх талаар ярилцаж байна. Энэ нь Унгар улсад сурахаар явж байгаа монгол оюутнууд эх орондоо унгар хэл сурах боломжтой болно гэсэн үг. Ер нь бол аль ч их, дээд сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулж болно. Одоо бол Унгар хэлний түр сургалт явуулж байгаа. Намраас Унгар бүжгийн түр сургалт эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Унгар Монголын талаар түүхийн угсаатны зүйн сэдвээр лекц уншуулна. Хоёр улсын хооронд бүх салбарыг хөгжүүлэх, өргөжүүлэх санаатай байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан