Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай уулзаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэхдээ “Монгол Улсын хүн амын 46.7 хувь нь нийслэл хотод амьдардаг. Нийт өрхийн 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймд бид ирэх өвөл Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг байгуулах замаар агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал чухлаар тавигдана. Өнгөрсөн өвөл түлш борлуулах 389 цэг ажиллаж байсныг энэ онд 1000 гаруй борлуулалтын цэг болгон нэмэгдүүлэх саналтай байна. Мөн хөрс, орчны бохирдлын асуудлаар нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Мөн хот байгуулалтын хүрээнд ирэх дөрвөн жилд Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж буй зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаас гадна Дагуул хотуудыг бий болгож, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  Ялангуяа УИХ-аар батлагдсан шинэ Зуунмод, Аэросити, Майдар хот болон алслагдсан дүүргүүдээ төрөлжсөн хөгжилтэй бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг “Хөгжлийн алтан тойрог” баримт бичигт тусгаад байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах чухал ажил бий. Эдгээр асуудлаар салбарын яамдтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ, Засгийн газар маш нягт хамтран ажиллах шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулсан алхмаа ахиулан 80 хувь хүртэл бууруулахаар зорьсон. Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол, авто замын стандарт, чанар гээд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгох асуудлыг нийслэл анхааралдаа авах хэрэгтэй. Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөр замтай “Хөгжлийн алтан тойрог” буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон бол Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн шугам сүлжээний асуудал нь цэгцтэй, нэгдмэл байх ёстой. Нийслэлтэй хамтарч орон сууцжуулах хөтөлбөрийг цогцоор нь шийдвэрлэнэ” хэмээн хэллээ. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10