Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
 Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2020.08.08/ Дорноговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ тэрбээр тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа.

Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид одон хүртээж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОНГ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

“Ээж нар аа, эхчүүд ээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон,  9,957 гаруй ээжид “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан байгаа. Өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үедээ зарим эхчүүдийн одонг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, утга учир болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Тийм учраас эхчүүд Та бүхний нөр их хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн. Та бүхэнд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, дахин дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торних болтугай.

Баярлалаа” гэлээ.


Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан