Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“15-тай залуус” төрсөн өдрөө тэмдэглэнэ
“Grunge Rock” урсгалаар 15 жилийн турш уран бүтээл туурвин “Alternative Rock” чиглэлийг хөгжүүлж араасаа олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон “Нисванис”-ынхан есдүгээр сарын 18-нд “Нисванисчуудын өдөр” тоглолтоо хийх гэж байна. Долоо дахь жилдээ болох  уг метал рок тоглолтыг “Анима-Мунди” энтертайнмент зохион байгуулж байгаа аж. Тоглолтод ОХУ-ын “Шторм”-оос гадна “Метроном”, “Булсара”, “Профетс”, “Зүгээр л”, “Хос сүх” хамтлагийнхан оролцож рок хөгжмийн шүтэн бишрэгчид нэг өдөр амьд хөгжмийн хэмнэл дор бут авах нь ээ. Одоогоор тоглолт болох газрын тов хараахан гараагүй байна.
Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг мөн 15 нас хүрч буй.  Тэд ойн хүрээнд есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр болжээ. Дан амьд хөгжимтэй дуулах тэдний тоглолтод “A-Sound”  хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар оролцох аж. Тэдний шинэ цомог тоглолтын өмнө фэнүүдийнх нь гарт очно гэсэн.
Дараагийн 15-тан бол "Sweetymotion" хамтлаг. Тоглолтын бэлтгэлдээ орсон хамтлагийн охид реппер Rokit bay, "The Lemons" хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийгээд тун ч завгүй яваа гэсэн. Хамтлагийн продюсер Б.Чинбат арваннэгдүгээр сарын дундуур “Аравт” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Харин араас нь залгаад арваннэгдүгээр сарын сүүлээр тус хамтлагийнхан тоглох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан