Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов

Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өнөөдөр зарлан хуралдуулав. Хурлаар 10 сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ. Харин хурлын үеэр тус намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн шийдвэр байв. Иймд намын дүрмийн дагуу хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг томилсон байна.

Д.Пүрэвдаваа нь Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм. Тэрээр 2012, 2016 оны дүүргийн ИТХ-д олонх, 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгууль,  2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан чадварлаг боловсон хүчин.Намын удирдлагатайгаа үл ойлголцон нэгэн үе намаасаа хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулж байсан хэдий ч нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намаас хамгийн олон ялалтыг дүүрэгтээ авч чадсан сайн менежер юм.

Д.Пүрэвдаваа нь 2012 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн болого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байсан.

Нийслэлийн Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Пүрэвдаваа нь улс төр болон төрийн ажлын туршлагатай Ардчилсан намын лидер гишүүдийн нэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10