Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
53 орноос 19437 иргэн эх орондоо иржээ

 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо иржээ.

Гадаадаас ирсэн иргэдийн шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл гадаадын иргэн 183, бага насны хүүхэдтэй гэр бүл 2046, эрүүл мэндийн шалтгаантай 1336, хөгжлийн бэрхшээлтэй 317, өндөр настан 1044, жирэмсэн 503, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 7547 иргэн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10