Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ш.АДЬШАА НАРЫН ГИШҮҮД ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ

   Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа.  Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж мэдэгдсэн юм.

Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлууд хийж эхний ээлжинд аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байна.

Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн Сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд оруулж УИХ-аар хэлэлцэж  байна.  Мөн уг үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн гарын үсэг бүхий хүсэлт явуулаад байна.

Аймгийн төвүүдийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл нь анхан шатны үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн жилийн Улаанбаатарын агаарын бохирдол хэрхэн буурснаас харагдаж байгаа учраас лобби бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж байгаа юм. Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн таван аймгийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн боломжтой, газар нутгийн байрлалын хувьд ч, түүхий эдийн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч ихээхэн оновчтой гэж үзэж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10