Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН СОРИЛЫН ЦАХИМ НОМ ГАРЧЭЭ

 

Монгол Улсын Үндсэн хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан эрх зүйн баримт бичгүүд шинэчлэгдэж байгаа энэ үед Төрийн албаны шалгалтын сорилыг эрдэмтэд, судлаач мэргэжилтнүүдийн баг шинэчлэн боловсруулж, хянан тохиолдуулжээ.

Цахим номд төрийн албан хаагчийн зайлшгүй мэдвэл зохих ерөнхий мэдлэг, эзэмшвэл зохих ур чадварын агуулгыг багтаасан байна. Төрийн албанд орох шалгалтад тэнцэхийн тулд бус сорилтой холбогдох бусад эх сурвалжийг судлан мэдлэгээ тэлэх боломж болгон ашиглахыг зөвлөжээ.

Шалгалтад оролцогчдод холбогдох эх сурвалж, ном зохиол, эрх зүйн баримт бичгийг бие даан судалж мэдлэгээ бататгах, шалгалтад үр дүнтэй бэлтгэх явдлыг дэмжих үүднээс сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийг энэ удаад цахим номд оруулахгүйгээр уншуулах, судлуулах боломжийг нээжээ.

Цахим номыг ЭНД-ээс татаж авах юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10