Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
МАЙКЛ КЛЕЧИСКИ:Хоёр орны тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дараагийн гадаад уулзалтаар АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческитэй уулзлаа. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудалд голлон санал солилцсон юм. Тухайлбал, агаарын бохирдол, усны асуудал, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечиски: “Бидний анхаарал хандуулж байгаа эхний асуудал нь агаарын бохирдол юм. Монгол орны агаарын бохирдлыг бууруулах, чанарын хэмжилтийг хийдэг болоход бид анхаарч ажилласан. Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангаар дамжуулан усны чанарыг хэмжих ахисан түвшний лабортори байгуулах талаар ярилцаж байна. Хэрвээ энэ ажил хэрэгжвэл Монгол орны хувьд нэлээд ач холбогдолтой ажил болно гэдэгт итгэж байна. Мөн АНУ-ын Денали Үндэсний парк ба Отгонтэнгэрийн дархан цаазат газар хамтран ажиллаж ирсэн. Бидний зүгээс уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Юуны өмнө АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Мянганы Сорилтын сангаар дамжин хэрэгжих Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн 2 шатны төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна. Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний парк ба Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэх таны саналд талархаж байна. Өмнө нь манай байгаль хамгаалагчдад туулах чадвар сайтай орчин үеийн мотоцикл болон шаардлага хангах хувцас, хэрэглэлийн тусламж үзүүлж байсан нь нүдээ олсон ажил байсан. Энэ тусламж, дэмжлэг үргэлжилнэ гэж итгэж байна.” гэсэн юм.

 

 

1 Сэтгэгдэл
oorsdoo ajlaa hiigeechee yahaaraa dandaa gadnii ulstai hamag umaa hiij baidag um be????? tegeed gadniihand hamag gazar nutgaa tanilzuulaad bolj baigaa umuu er ni, gadniihan tagnuul l hiideg yag ynendee tuslah gej bish gedgiig oilgodog hyn baina uu ene tord er ni ???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10