Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын барилга угсралтыг энэ онд багтаан дуусгана 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын газар, шорооны ажил болон эхний 130 километрт дэд бүтцийн барилга угсралтыг энэ онд багтаан дуусгана.  

-  Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв.  Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. 2020 оны 04 дүгээр сараас хойш улсын хэмжээнд 23 мянга гаруй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэжээ.

-  “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн “Судалгаа, хөгжлийн төв” болгон өөрчлөв.  

-  Төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойг гуравдугаар улиралд тэмдэглэх болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10