Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21.0 сая ам.долларын Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийт санхүүжилтийн 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар боллоо.

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломж олгох юм байна. Мөн Коронавируст цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллах юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувьтай байсан. Ядуурлаас гарахын тулд халамжаас гадна хөдөлмөр эрхлэх ёстой. Энэ оныг манай яам халамжаас хөдөлмөр рүү шилжих жил болгон зарлаж, зорилт тавин ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлийг үйлчлүүлэгч төвтэй байлгахын тулд өнөөдрийн хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Үр шимийг нь иргэд нийтээр хүртэх ба ядуу өрх, залууст илүү анхаарч ажиллана. Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох уялдаа холбоонд нийцүүлсэн e-job платформыг нэвтрүүлнэ. Мөн энэ хүрээнд МСҮТ-тэй хамтарч ажиллана” гэв.

Мөн Коронавирусын халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улсад 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Тус тусламжийн хөрөнгөөр онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан