Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Булган аймгийн Гурванбулаг суманд бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийгдэж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцыг үзлээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна. Зайнаас тандах аргаар нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн талхлагдалын зэргийг тогтоох, доройтол түүний тархалтыг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох юм. Улмаар эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй газарзүйн нөхцөлд тохирсон нөхөн сэргээх технологийг бэлчээр сэргээхэд нэвтрүүлж, нутагшуулах, олон наст, үет, буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой аж. Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14,2% нь сул, 1,7% нь дунд зэрэг, 0,32% нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрхи үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байв. Сүүлийн гурван жилийн ажлын үр дүнд төслийн талбайд өлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэн, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийхэд үр дүнтэй байдгийн илэрхийлэл юм. Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгдөг аж. Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаас гадна зарим ургамлын үр нэг тонн нь 35 сая хүртэл төгрөгийн үнэтэй байдаг нь хүндрэл учруулдаг, техник, технологи, ажиллах хүчний дутагдалтай байдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газар анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Билчээрийг идсэн хулганыг устгахын оронд уул уурхайг сайн хараа. Сэргэнэ сэргэнэ.
Хамгийн их уншсан