Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Ховд аймагт ажиллаж байна

Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  хүрээнд Ховд аймагт баруун бүсийн аймгуудын Засаг дарга нартай  уулзалт, зөвлөгөөн хийж байна.

2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас 8 аймгийн 36 суманд “”цагаан зуд”-ын, 16 аймгийн 58 суманд “цагаан зудархуу” нөхцөл байдалтай байсан. Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий , Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна. Цаг агаарын мэдээгээр нутгийн өмнөд хэсгээр буюу зуншлага тааруу байгаа нутгуудаар хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байгаа тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахын тулд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар дараах үүрэг, чиглэлийг өглөө.

-  Цаг агаарын нөхцөл байдал

-  Өвс тэжээл бэлтгэх

-  Мал мах бэлтгэх

-  Отор, нүүдлийн

-  Өвлийн дулаан хангамж

-  Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах болон Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун аймгуудын хувьд ялангуяа Баян-Өлгий, Завхан, Увс, аймгийн нутгаар эрт цасан бүрхүүл тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай байна.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч анхаарч ажиллана.

Баруун таван аймгуудаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

 

1 Сэтгэгдэл
Энэ мартагдсан ажилыг эхлүүлэж байна сайн өвөл хатуухан болох юм шүү бэлтгэлтэй бай
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10