Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 14-нд цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэлл нар тус тус ахалж, хоёр талаас нийт 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Тухайлбал, 2019 онд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хамтран тунхагласан Стратегийн түншлэлийн хэрэгжилт, түншлэлийг бэхжүүлэх цаашдын зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монголын талаас Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн арга хэмжээ, цаашдын зорилт зэргийн талаар танилцуулав.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хамтран зарласан Өргөтгөсөн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор хоёр орны хоорондын Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов. Манай тал коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, консулын асуудлаар ярилцах хэрэгцээ байгааг тэмдэглэв.

Монгол, Америкийн ард түмэн коронавирусын халдварын нөхцөл байдлын үед бие биедээ туслалцаа үзүүлж байгааг талууд тэмдэглэв. Тухайлбал, америкийн талаас 1,2 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд мөн манайд хэрэгцээтэй байгаа амьсгалын аппаратыг тусламжаар өгөхөө мэдэгдээд байна. Манай тал АНУ-д 1 сая ам.долларын эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Түүнчлэн АНУ-д гацсан монгол иргэдийг эх оронд нь буцаахад америкийн талаас дэмжлэг үзүүлж, улмаар монголын тал хоёр улсын хооронд дипломат статустай тусгай үүргийн шууд нислэгүүд үйлдэж, иргэдээ татан авч байгаа билээ.

Талууд 2021 онд тохиох Монголд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Энхтайвны корпусын үйл ажиллагаа эхэлсний 30 жилийн ойн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөж ажиллахаар болов. Америкийн талаас Монголд хэрэгцээтэй байгаа салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа коронавирусын халдварын нөхцөл байдлаас үл хамаарч идэвхтэй өрнөж байгааг талууд тэмдэглэж, ГХЯ, Төрийн департамент нь ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийсэн нь талууд яриа хэлэлцээний сувгаа хадгалж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө тууштай байгаагийн илрэл гэдгийг харилцан тэмдэглэв. ГХЯ-д хоорондын дараагийн уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо хийхээр тохиролцов.

1 Сэтгэгдэл
КОВИД ТУСААД БАЛАРЧ БАЙХАД НЬ ТУСАЛСАН МОНГОЛЧУУДЫН ХЭЛ СОЁЛЫГ УСТГАХ АЖИЛ ХИЙСЭН ХЯТАД УЛСЫГ ӨӨРИЙГ НЬ ЗАДЛАХ БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ
Хамгийн их уншсан