Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
“ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛСАД 6 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико-г хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.

Мөн Монгол Улсын шинэ Засгийн газар КОВИД-19 халдварын цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг тодотгосон.

ЖАЙКА-гийн Суурин төлөөлөгчийн газар, ОБЕГ хамтран 2 дахь үе шатны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж, дэд бүтэц, барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохистой хийхэд нэн шаардлагатай удирдамж, стандарт, аргачлалын тогтолцоог сайжруулахад чиглүүлэхээр ажиллаж байгааг сайшаасан юм.

Япон улсын “ЖАЙКА” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико хэлэхдээ Монгол улсад зургаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллан, судалгааг эхлүүлж буйг хэлсэн.

Үүнд:

- Коронавируст халдвартай холбоотой системийн өргөтгөлийг дэмжих хөтөлбөр

- Коронавирусийн дараах үеийн Нийгмийн хамгааллын салбарт үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл цуглуулах судалгаа

- Гамшгаас сэргийлэх салбар дахь хамтын ажиллагаа

- Монгол улс дахь Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл

- Шинэ нисэх онгоцны буудал орчмыг хөгжүүлэх

- Үйлдвэрийн хаягдал усны хяналтын талаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү тэмдэглэлт ойг бидний хамтран хэрэгжүүлэх төслүүдийн амжилтаар угтан тэмдэглэнэ гэдэгт итгэл төгс байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онцоллоо.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба.

1 Сэтгэгдэл
naad monlolchuuddaa hogjyylj tohijuulahaas gadna daraa ni archilj yanzalj baih estoig heleed ogoorei
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10