Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
У.Хүрэлсүх:Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүйгэдгийг хатуу анхааруулав. “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн дуусгана гэсэн үг биш. 2022 онд ашиглалтад хүлээж авна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалж хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар маш муудсан. Тиймээс нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсан юм. Энэ чиглэлийн авто зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй, осол аваар ихээр гардаг есөн хар цэг бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ төслийн ажил нь өнгөрөгч оны 4 дүгээр сард эхэлж, 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. Харин Ковид 19 цар тахал, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн төслийн бүтээн байгуулалтын явц удааширчээ.

Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозам

2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам

3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45,74 км автокам

4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км автокам

5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30,53 км автокам

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх , зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу ОУ-ын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ. Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн.

2019 оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24,86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэльтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдгээр тайлбар өгөв.

2020 оны ажлын хэрэгжилт:

2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын нэгний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг 03 дугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй байна. Үүнээс үүдэн АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл:

Багц нэг. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозамын ажлын гүйцэтгэл 2020 оны 09 сарын 10-ны байдлаар 69,01 хувьтай. 

Багц гурав. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47,74 км автокамын ажлын гүйцэтгэл 53,3 хувьтай.

Багц тав. Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30,53 км авто замын ажлын гүйцэтгэл 51,5 хувьтай бөгөөд дээрх багцуудын ажлыг ирэх 10 дугаар сардаа багтааж дуусгана гэв.

Харин багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам, багц дөрөв- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй. Тиймээс гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьжээ. Ирэх 11 дүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан