Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
НҮБ-ЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Энэ 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр боллоо.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Нигери Улсын Байнгын төлөөлөгч Абдоу Абарру, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга, Пакистан Улсын Байнгын төлөөлөгч Мунир Акрам, Олон улсын шүүхийн дарга Абдулкави А.Юсүф нар үг хэлэв.

Тэд хэлсэн үгэндээ өнгөрсөн 75 жилийн хугацаанд НҮБ нь дэлхий нийтэд энх тайвныг тогтворжуулах, олон улсын эрх зүй болон хүний эрхийн хэм хэмжээг тогтоож, сахин хамгаалах, колончлол болон арьс өнгөөр ялгаварлах үзлийг халах, өлсгөлөн болон ядуурлыг бууруулах, эрүүл мэнд болон боловсролыг тэтгэх, зөрчил мөргөлдөөн ба гамшгийн золиос болсон сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг олон талбарт асар их ахиц дэвшил авчирч, хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхий ертөнцөө хөгжүүлэх болон хамгаалах олон зорилт, хөтөлбөр, гэрээг батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буйг цохон тэмдэглэв. Улмаар КОВИД-19 цар тахал нь дэлхий, хүн төрөлхтний өнөөгийн эмзэг байдал, түүнийг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэн харуулж байгаа бөгөөд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй НҮБ нь цаашдын сорилтуудыг даван туулахад урьдын адил их үүрэг, хариуцлага хүлээж  чадна хэмээн итгэж буйгаа илэрхийллээ. Өндөр түвшний уулзалтын 9 дүгээр сарын 21-ний хуралдаанд 122 орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн  мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах асуудлаар байр сууриа илэрхийлээд байна.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10