Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий сайд хэлэхдээ,

Манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж  байгаад баяртай байна. Монгол Улсын хувьд Канад Улс нь гуравдагч хөршийн хэмжээнд чухал байр суурьтай орон. Манай улсад уул уурхайн менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүдийг хөжгдийн хөтөлбөрийн хүрээндээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай ханддаг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа. Иймд цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн төлөө байх болно гэлээ.

Байгаль цаг уурын хувьд ижил төстэй, мөн томоохон хүнс үйлдвэрлэгч Канад Улстай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, энэ чиглэлээр туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах бололцоог эрэлхийлж ажиллахыг онцлов.

Элчин сайд К.Ивкоф хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас гуравдахь хөршийн бодлогыг дэмжиж буйд талархаж байна гэлээ. 

Мөн шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч, цар тахлын тархалтыг хязгаарлаж буй цөөхөн орны нэг болж байгааг онцлоод,  хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад Ерөнхий сайдын хэлсэн саналыг дэмжиж ажиллахаа нотлов.

2019 онд манай улсад хийгдсэн Канадын хөрөнгө оруулалт 1,9 тэрбум ам.доллар байсан нь мөн оны нийт хөрөнгө оруулалтын 65 орчим хувьтай тэнцэж байна.  Тус улсын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар  2016-2023 онд Монголд 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий 6 төсөл хэрэгжиж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах  хэлтсээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл
visa guil bolchmoor bna
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10