Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
У.ХҮРЭЛСҮХ:Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай компаниудыг  бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ойн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон баяр хүргэж үг хэлэв.

Тэрээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах,  хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах,  нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлан оруулж ирэх гүүр нь болох, бизнес эрхлэгчдийн хоорондын эв эе, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.  "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг  бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэв.

Монгол Улсын Засгийн газар:

-       Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох

-       Засгийн газрын сангуудыг нэгтгэн хувийн хэвшлийг дэмжих, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэх

-       Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх

-       Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах

-       Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг хэмжээг өсгөх, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

-       Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулж, авилгыг арилгах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.

Ковид-19 цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Хувийн хэвшил, бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 70 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан